Манай зорилго бол Өмнөговийн геологийн, байгалийн болон соёлын өвийг ирээдүй хойч үедээ хадгалан хамгаалах, олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр таниулах, нутгийн иргэдийн оролцоотой тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал юм.
Үүнд дараах чиглэлүүд багтана.
- Геологийн болон байгалийн дурсгалт газруудыг хамгаалах
- Нутгийн түүх, соёл, уламжлалыг олон нийтэд таниулах
- Сурагч, залуус, аялагчдад зориулсан боловсролын мэдээлэл түгээх
- Хариуцлагатай, байгальд ээлтэй аялал жуулчлалыг дэмжих
- Орон нутгийн иргэд, үйлчилгээ үзүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх
- Судалгаа, мэдлэг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх